Ховд аймгийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношлогооны төвд хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх зориулалт бүхий дөрвөн ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппратыг ХОТУЛУН БЭХИ ГРУПП ХХК –иас бэлэглэлээ. Манай хамт олны сэтгэлийн хандивыг тус эмнэлгийн Санхүү, Хүний нөөц, Эмчилгээ эрхэлсэн ажилтнуудад төлөөлөл хүрэлцэн ирж хүлээн авсан юм. Тэд "Ийм төхөөрөмжүүд орон нутагт маш цөөхөн. Амьсгалын дутагдлаас болж эндэгдэл их гардаг, танай компанийн бэлэглэсэн төхөөрөмжүүдийг сэхээн амьдруулах тасагтаа хүргэх болно” гэж баярласан талархсанаа илэрхийлсэн юм.
Олон хүний амь нас аврах зүйлийг хөдөө орон нутагт цар тахлын дэгдэлт эрчимжсэн хүнд цаг үед бэлэглэсэндээ бидний хамт олон сэтгэл өндөр байна.
Дөрвөн төхөөрөмжийн нэгийг Мөст сумын хүн эмнэлэгт, үлдсэн гурвыг нь аймгийн бүсийн оношлогооны төвд хэрэглэх юм байна.